Таны сагс
Бэхэн (ink) хортой принтерийн толгойг хэдэн хуудас хэвлээд сольдог вэ
2024-11-09

Бэхэн  принтерийн толгойны (print head) хэвлэх хуудасны тоо нь тодорхой нарийн заагдсан байдаггүй ч, үйлдвэрийн стандартын дагуу зөв ашиглалтын нөхцөлд EPSON 50,000-100,000  CANON 10,000-30,000 хуудас хүртэл хэвлэх боломжтой гэж үздэг. Гэхдээ энэ нь дараах хүчин зүйлсээс хамаарч өөрчлөгдөж болно:

1. Принтерийн загвар: Ямар загварын принтер ашиглаж байгаагаас хамаарч толгойны бат бөх чанар, хэвлэх чадвар харилцан адилгүй.

2. Бэхний сонголт: Тухайн принтерт зөв тохирсон бэх ашиглаж байгаа эсэх нь принтерийн толгойны урт настай холбоотой.

3. Арчилгаа, цэвэрлэгээ: Принтерийг зөв арчилж, тогтмол цэвэрлэж байвал толгой урт хугацаанд ажиллана.

4. Хэвлэх давтамж: Олон тооны хуудас хурдан хугацаанд хэвлэх эсвэл принтерийг удаан хугацаанд ашиглахгүй байснаас толгой элэгдэх магадлалтай.

5. Хэвлэх чанар: Өндөр чанарын (high-resolution) хэвлэл хийхэд толгой илүү хурдан элэгдэж болно.

Хэрэв таны принтерийн толгой асуудалтай болж эхэлбэл засвар үйлчилгээний төвд хандахыг зөвлөж байна