Манайх 2015 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар засгийн газар, төрийн яам агентлагууд, боловсрол эрүүл мэндийн байгууллагууд, олон улсын байгууллага төслүүд, уул уурхай, банк, хувийн болон төрийн өмчит компаниудад байнгын бараа бүтээгдэхүүнээ нийлүүлж ажиллаж байна.
Бидэнтэй гэрээ хийж хамтран ажилласнаар бий болох давуу талууд:
Уян хатан үнийн бодлого
Бид байгууллагын борлуулалтын хэмжээ, хамтран ажилласан хугацаанаас хамаарсан уян хатан үнийн бодлогыг баримталж ажилладаг. Урт хугацааны харилцан ашигтай хамтын ажиллагааг зорилго болгон таны хэрэглээнээс хамаарсан байнгын үнийн хөнгөлөлт урамшууллын төрөл бүрийн нөхцөлийг санал болгодог.
Чанар
“Toptoner ” нэрийн хор нь хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн олон улсын чанарын ISO:9001, байгаль орчинд ээлтэй ISO:14001 стандартуудыг хангасан, өндөр чанартай бүтээгдэхүүн юм. RoHS шаардлага хангасан материалаар хийгдсэн тул хүний биед хоргүйгээс гадна хамгийн өндөр нийцэл бүхий дүрсний бул болон нунтаг хорыг ашиглаж байгаа нь хэвлэлтийн гаралтыг илүү жигд тод болгон хамгийн их тоо ширхгээр (хуудас) хэвлэдэг. Стандартын дагуу гэрлээс хамгаалсан хар уут, доргилтоос хамгаалсан хийтэй ууттай тул бараа тээвэрлэлтийн явцад гэмтэж доргихгүй.
Хурдан шуурхай хүргэлт, нийлүүлэлт
Таны захиалсан бүтээгдэхүүнийг бид ажлын 3-6 цагт үнэгүй хүргэж өгдөг бөгөөд манай түгээлтийн ажилтнууд хурдан шуурхай тохирсон цаг хугацаанд нь барааг хүргэж өгөхөөр хичээн ажилладаг.
Борлуулалтын дараах найдвартай үйлчилгээ
Манайд бүх төрлийн хэвлэгч, хувилагчийн засвар үйлчилгээ, хор цэнэглэх үйлчилгээг үзүүлдэг мэргэжлийн баг ажиллаж байна. Энэ салбарт олон жил ажилласан туршлагатай инженер техникийн ажилтнууд таны төхөөрөмжийн найдвартай ажиллагааг баталгаатай хангах болно.
Бараа бүтээгдэхүүн богино хугацаанд захиалгаар нийлүүлэх боломж
Танай байгууллагад шинэ болон ховор төрлийн хувилагч, хэвлэгчийн хорыг манайд захиалбал 10-14 хоногийн дотор нийлүүлэх боломжтой. Хэрэв танай байгууллагын үйл ажиллагааны онцлогоос шалтгаалсан онцгой бараа бүтээгдэхүүн шаардлагатай бол бид богино хугацаанд захиалан авчирч нийлүүлэх болно.
Төлбөрийн таатай нөхцөл
Хамтын ажиллагааны нөхцөлөөс шалтгаалан та худалдан авсан барааны төлбөрийг бараа хүлээн авснаас хойш 30 хүртэл хоногийн дотор төлөх уян хатан төлбөрийн нөхцөлийг бид танд санал болгож байна.