Таны сагс
Чанарын шаардлага хангасан хэвлэгч, хувилагчийн хорыг яаж сонгодог вэ?
2018-11-27

Өнөөдөр аливаа ажлыг компьютергүйгээр төсөөлөхөд бэрх болсон гэдэгтээ хүмүүс санал нэгдэх байх. Үүнтэй адил ялангуяа албан байгууллагуудын ажил төрөл принтер болон түүний хоргүйгээр урагш явахгүй биз. Монгол орны зах зээлд дараах гурван төрлийн хор нийлүүлэгдэж байна. Үүнд:

1.Принтер үйлдвэрлэгч компаниудаас санал болгодог хор. Энэ төрлийн хор нь нэлээд үнэтэй ч чанарын хувьд асуудал гаргадаггүй.

2. Принтерийн хор үйлдвэрлэгч компаниудын үйлдвэрлэдэг OEM буюу брэнд хорнууд . Картрижийн бүх эд ангиудыг (булнууд, арчигч резин, хайрцаг гэх мэт) анхны үйлдвэрлэгчээс нь авч, үйлдвэрлэсэн хор. Энэ төрлийн хор нь үнэ дундаж чанар боломжийн байдаг. Гэхдээ үйлдвэрлэгчдийн төвшин,эд ангиудын чанар, зохицол зэргээс хамаарч чанар нь харилцан адилгүй байдаг.

3. Цэнэглэсэн хор. Зөвхөн нунтаг хорыг дахин цэнэглэсэн гэсэн үг. Голлон урд хөршөөс орж ирдэг, үнийн хувьд маш хямд, баталгаагүй хор бөгөөд хайрцаг, сав баглаа боодол нь албан ёсны үйлдвэрлэгчийн хортой ижил төстэй ялгахад төвөгтэй байдаг. Энэхүү хор нь чанарын шаардлага хангахгүй хар зураастай гарах, асгарах, бага хуудас хэвлэх зэрэг олон сул талуудтай. Эд ангиудын хувьд чанар муу, үнийн хувьд харьцангуй хямд байна.

 

Дээрх төрлүүдээс манай оронд оригинал биш буюу дуураймал цэнэглэсэн хор нь зах зээлийн ихэнх хувийг эзэлдэг бөгөөд энэ төрлийн хор үнэ хямд ч чанар доголдолтой байдаг нь хэрэглэгчдийн шаардлагыг төдий л хангаж чадахгүй байдаг байна. Мөн энэхүү төрлийн хорыг цэнэглэж ашиглахад хор 500 орчим хуудас хэвлээд асгардаг бөгөөд асгарсан нунтаг нь хэвлэгчийн эд ангиудыг бохирдуулж, автоматаар цаас татах, улмаар дамжуулах механизмын үйл ажиллагаанд муугаар нөлөөлж, бүр бусад цахилгаан дамжуулах эд ангиудыг шатаахад хүрдэг. Нунтаг хор нь цэнэг авахдаа тун муу учир хэвлэгчийн хатаагч булыг бохирдуулснаас лазер хэвлэгч нь цаасыг үрчийлгэх эсвэл ороох, гацдаг болгодог. Ингэснээр хэвлэгч, хувилагч төхөөрөмжийг гэмтээх эрсдэлтэй.

Принтерийн хорны чанарыг тод гаралт, анхны чанараараа стандартад заасан хуудсандаа хүрч хэвлэхэд байдаг бөгөөд принтерийн хорны чанар нь эд ангиудын сайтар зохицол, хорны дүүргэлтийн хэмжээ зэргээсээ ихээхэн хамаардаг байна. Хор нь тээвэрлэлтийн явцад доргиж эд ангиуд нь хугарах, зай завсар үүсч нунтаг хор нь гоожих, хар зураастай гарах зэрэг эрсдэлүүд байдаг. Мөн цаг агаарын хүйтрэлтээс хамаарч хөлдөх, дүрсний бул нь цантснаас болж чанарын шаардлага хангахгүй байх тохиолдлууд байдаг.

 

1. Тухайн худалдан авах гэж байгаа хор маань дээрх 3 төрлөөс аль нь болохыг тодорхойлох хэрэгтэй. Та үнэ хямдтай хор худалдан авахаар шийдсэн бол аль болох принтерийн хор үйлдвэрлэгч компаниудын үйлдвэрлэдэг бусад брэнд хорнуудыг сонгон ашиглах хэрэгтэй.

2. Принтерийн хорыг задлаад принтерт хийхдээ хорны тууз авах шаардлагатай байдаг. Туузыг авахдаа аль болох эгц шулуун байдлаар жигд татах хэрэгтэй бөгөөд далий татсанаас болж үзүүр тасарч дотор үлдсэнээр хор тал гарах, зураастай гарах зэрэг эрсдэлүүд бий болдог.

3. Принтерийн хорыг хэдэн хуудас хэвлэж байгааг нь сайтар хэмжих хэрэгтэй. Зарим хорнууд нь 2500 хуудас хэвлэх ёстой байдаг боловч хорны төрөл, чанараасаа хамаарч хуудсандаа хүрэхгүй байх тохиолдол байдаг

4. Хэрэглэгчид принтерийн хор цэнэглүүлэх.

 Хэрэглэгчид принтерийн хорыг цэнэглүүлж хэрэглэх тохиолдол элбэг байдаг ч цэнэглүүлсэн хор хар зураастай гарах, бага хуудас хэвлээд дуусах, асгарах тохиолдлууд байдаг. Принтерийн хорыг цэнэглэхдээ эд ангиудыг нь задалж цэвэрлэх, илүүдэл хорны саванд хуримтлагдсан нунтаг хорыг асгах шаардлагатай байдаг бөгөөд тухайн байгууллага хэрэглэгчийн ажлын байранд дуудлагаар цэнэглэхэд цэвэрлэх, илүүдэл хорыг асгах боломжгүй байдаг тул дээрх төрлийн эрсдэлүүд үүсдэг. Мөн дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад энэ төрлийн үйлчилгээг зогсоосон байдаг учир принтерийн хор нь хүний биед хортой бөгөөд оффист цэнэглэснээр орчинг бохирдуулах, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Принтерийн хорны нөлөөнөөс болж үргүйдэх, харшилтай болох, гуурсан хоолойн үрэвсэл буюу бронхит зэрэг өвчнүүд бий болдог байна.

Принтерийн хорыг цэнэглэхдээ эд ангиудыг нь задалж, илүүдэл хорны саванд хуримтлагдсан нунтаг хорыг асгаж цэвэрлэх шаардлагатай байдаг. Тухайн байгууллага, хэрэглэгчдийн ажлын байранд дуудлагаар цэнэглэхэд илүүдэл хорыг асгах, картридж савыг цэвэрлэх боломжгүй байдаг тул хор хар зураастай гарах, бага хуудас хэвлээд дуусах, асгарч принтерийн эд ангийг гэмтээх тохиолдол байдаг. Мөн дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад энэ төрлийн үйлчилгээг зогсоосон байдаг. Учир нь принтерийн нунтаг хор нь хүний биед хортой бөгөөд оффист цэнэглэснээр орчинг бохирдуулах, хүний биед харшил өгөх, гуурсан хоолойн үрэвсэл буюу бронхит үүсэх зэрэг хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөг үзүүлэх байна.

Бид дуудлагаар принтерийн хорыг цэнэглэх үйлчилгээг тусгайлан бэлтгэгдсэн инженер техникийн ажилтнуудаар стандартын дагуу өөрийн нэрийн брэнд хорыг цэнэглэдэг. Их хэмжээний хорыг цэнэглэх тохиолдолд өөрийн үйлдвэрт хүргэж эд ангиудыг цэвэрлэн сайжруулж, илүүдэл хорыг арилгаж цэвэрлэн стандартын дагуу цэнэглэдэг. Мөн цэнэглэсэн хор бүрийг нэг бүрчлэн тохирох принтерээр хэвлэн чанарыг нь шалгаж нарны гэрлээс хамгаалах хар уут, доргилтоос хамгаалсан хийтэй уут зэрэгт хийн хэрэглэгчдэд буцаан хүргэж өгдөг.

Хэрэглэгчид ихэвчлэн 2 сарын хэрэгцээний хорыг 1 удаа худалдан авч, эхний сард шинэ хороо хэрэглэж, дараагийн сард нь цэнэглэсэн хороо хэрэглэх байдлаар бидэнтэй хамтран ажиллаж байна. Ингэснээр гэнэт хор дуусч ажил удаашрах, солих хоргүй болж захиалга өгч хугацаа алдах зэрэг эрсдэлийг үгүй болгодог.

Принтерийн хорыг хэрхэн хадгалсан болон хэрэглэснээс нь хамаарч цэнэглэх боломжтой эсэх нь тодорхойлдог. Зарим тохиолдолд хэрэглэгчид хорны савыг нарны шууд тусгалд ил тавьснаар дүрсний булыг цэнэглэх боломжгүй болгох, хорны картридж савны хуванцар эд ангиудыг гэмтээх зэрэг эрсдэлүүд бий болсноор цэнэглэх боломжгүй болох тохиолдол бий.

5. Хэвлэгч, хувилагчийн засвар үйлчилгээ

Хэвлэгч, хувилагч төхөөрөмжүүдийн гэмтлийг тухай бүрд оношлох, засварлах, мөн хэрэглэгчийн хэрэглээ болон төхөөрөмжийн марк загвараас хамаарч урсгал үйлчилгээ жил тутам нэгээс хоёр удаа хийгдэх шаардлагатай байдаг.

Энэхүү үйлчилгээнд принтерийн цэвэрлэгээ үйлчилгээ, шаардлагатай эд ангийг тослох, элэгдэж муудсан бол солих зэрэг үйлчилгээнүүд багтана.Тус үйлчилгээг авснаар принтер, хувилагч төхөөрөмжүүд эвдэрч гэмтэх, доголдолтой ажиллах нь багасч эдэлгээний хугацаа уртсах давуу талтай.